2009-05-21
Би үхмээр байна
Үнэнийг хэлхэд би үхмээр байна
Үүлэн дунд хөвж буй уйтгарт амьдралаас залхаж байна
Үнэнийг хэлхэд би үхмээр байна
Зүрхэндэх шаналалдаа би өөрөө түүртэж байна
Үнэнийг хэлхэд би үхмээр байна
Хэн нэгний өмнө өөийгөө зөвтгөж амьдрахаас би залхаж байна
Үнэнийг хэлхэд би үхмээр байна
Хайртай бүхэн минь ямх ямхнаар надаас холдохоос залхаж байна 
Үнэнийг хэлхэд би үхмээр байна
Өрийгөө хэн нэгнээр хайрлуулна гэж итгэсээр би залхаж бана
Үнэнийг хэлхэд би залхаж байна
Нар хүртэл мандахдаа шинээр нэгнийг олж харна гэж итгэж байхад
Би үхлээс өөр юуг ч олж харахгүй байна
Сар хүртэл шөнө бүр мандахдаа ганц удаа уйтгарлалгүй туяагаа тусгаж байхад
Шөнө бүр миний сэтгэлд хэн ч туяагаа тусгахгүй байна
Үнэнийг хэлхэд би үхмээргүй байна...

Бичсэн: Зүрхний гэрээслэл | цаг: 01:15 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(56) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Энэ шүлгийг бичсэн хүн mail хаягаар минь холбогдоорой
Бичсэн: Noname цаг: 04:44, 2024-11-30 | Холбоос | |


Би ч бас үхмээр л байна . Саяхан ээж минь бурхан болоод над шиг дотогшоогоо хүн бүх зовлонгоо сэтгэлдээ түгжцэн ярих ч хүн байхгүй миний зовлонг сонсох сонирхолгүй байх гэж бодоод сэтгэлээ нээж чадахгүй үүнээс болоод бага багаар хямралд өртөж одоо унтаж чадахаа ч байлаа ер нь энэ амьдралд азгүй хувь тавилантай хүмүүс гэж байдаг бололтой. Хөөрхий муу аавийгаа бодоод үхэж чадахгүйн болдог бол нойрны эм уугаад ээжийнхээ араас явах юмсандаа.
Бичсэн: Зочин цаг: 02:44, 2024-06-29 | Холбоос | |


Бас гэрийнхэн чинь сонин хүмүүс вэ гэж биччихээд бодлоо л доо. Чамайг 15 нас хүртэл чинь өсгөөд, хүмүүжүүлээд бас мөнгө хөрөнгө зарцуулаад явж байгаа болохоор бас хайр нь дотроо, хал нь гаднаа ч зантай хүмүүс юм билүү дээ. Бас нэг тийм харилцааны ур чадваргүй, гаднаа дандаа муухай зангаа гаргачихдаг хүмүүс байдаг даа. Дотроо бол бас хайрлаад, хамгаалаад явдаг. Чанга хатуу, тэвчээртэй хүн болгочих юмсан гээд бодоод явж байдаг ч юм билүү дээ тээ. Тиймээс гэрийнхнийгээ, хэнийг нь ч муухайгаар бодохгүй, харин гаднаа бол дандаа гоё зангаа харуулаад л явсан нь дээр байх өө. Япончуудад тийм 2 нүүр гээд зан байдаг. Заавал тийм байх албагүй, бас Монголчууд 2 нүүр муухай гэдэг ч хүнд бас зөв 2 нүүр бол хэрэгтэй, чухал зан шүү. Хаана хэзээ тэр нүүрнүүнээд хэрэглэдэг байх нь л чухал байх. ирмэх
Бичсэн: xvv цаг: 09:29, 2021-08-23 | Холбоос | |


Пээ гэрийнхэн чинь ямар сонин хүмүүс вэ? Чи тэр хүмүүст хэрэггүй хүн байж болох ч ирээдүйд өөр олон хүмүүст хэрэгтэй, бас чамайг хүндэлдэг хайрладаг хүмүүс гарч ирэх л болно. Амьдралд бууж өгөөгүй, даваад ганц дайчин ганцаардахгүй гээд явсан хүмүүс нь илүү амжилтанд хүрч, бас тэр доромжилж байсан хүмүүсийг атаархтал амьдардаг шүү. Харин архи, тамхи тиймэрхүү юмнаас л хол явах хэрэгтэй. Мөн тийм муухай хүмүүс, муухай зүйлсийг тоохгүй уйлмаар үедээ уйлаад, нүд чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихэж байсан нь дээр дээ. Жин явж л байдаг, жингэрүүд хуцаж л байдаг гээд үг байдаг юм. Хичнээн нохой тойрч хуцлаа гээд жингийн цуваа явдгаараа явж хүрэх газраа хүрдэгтэй адил хүн зорисонзорилготой байгаад, түүнийхээ төлөө сайн сайхныг бодоод, ирээдүйн сайн сайхныг хараад хичээгээд зүтгээд амьдрахад эргэн тойрны тиймэрхүү хэрэгт хэрэггүй чимээ шуугианыг анхаарах хэрэггүй гэсэн санаа. Бас хүн нийгмийн амьтан, олонтой байх, найз нөхөдтэй байх хэрэгтэй гэдэг ч заримдаа хэрэггүй хүмүүсээс холхон ганцаараа өөрөө өөрийнхөө жаргалыг эдлээд амьдрах нь илүү ч тохиолдол байдаг гэж боддог. Чойном гуайн шүлгэн дээр гардаг даа. Ганцаардаж чаддаг байх. Ганцаардлыг тоохгүйгээр урагшилж чаддаг байх чухал. Тэгээд явж байхад жинхэнэ найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хүн учирдаг. Тиймээс хүн муухайхарилцсан ч өөдөөс нь инээгээд л аль болох хүмүүстэй гаднаа сайхан харилцаад л явж байсан нь дээр. Хамгийн гол нь үхэл бол шийдэл биш гэж боддог. Тэртээ тэргүй үхэх өдөр нь ирэхээр үхэхээс хойш тэр болтол сайхан ч бай муухай ч амьдралын амтыг тултал нь үзэж мэдрээд л амьдарч үзээд үхсэн нь дээр байх өө. Амжилт хүсье ээ!
Бичсэн: xvv цаг: 09:23, 2021-08-23 | Холбоос | |


Би 15 настай. Дотор минь нэг л хоосон байна. Эргэн тойрны бүх хүн намайг том гэж. Элдэв янзаар хэлж, үзэн ядаж байна. Өчигдөр бүр намайг хамаатны дүү нар нийлж зодож, үх, чи хэрэггүй амьтан гэхэд хүртэл ээж нь өмөөрч намайг уйллаа гэж загнасан. Хамгийн аймар нь манай ээж, өвөө, эмээ гээд бүгд намайг уйлсан гээд загнаад байх юм. Хэдий тэд нар 9, 12той ч гэсэн хэлсэн хийсэн бүхэнд нь маш их гомдсон. Би чинь хүн шүү дээ. Өвөө хүртэл намайг байнга өөрийн танидаг тархины өвчтэй мэдрэл муутай эмнэлэгт байдаг хүний нэрээр дууддаг. Аав хүртэл над руу тоос сорогчоор зохих гэж байхад нь би зугтааж байсан. Найзууд уу? Одоо шилжих учраас тийм юм бараг байхгүй дээ. Хэнд ч хэрэггүй, хүн бүхний үзэн яддаг л хүн байна. Тэгээд дээрээс нь намайг хамаатны эгчтэй бүгд харьцуулдаг. Чиний топ чинь хаана байгаа юм гэсэн. Гэсэн хэрнээ би 98.9 оноотой сая төгссөн. 120 хүүхдээс 1т нь орж шинэ сургуульдаа элссэн. Танихгүй хүмүүс бүгд л над руу атаархана. Гэхдээ дотны хүмүүс минь намайг бас л нөгөө бусад хамаатнуудын адилаар архичин болохвий гэж боддог тийм нөхцөлд байна даа. Ер нь үхсэн нь ч дээр байж уу дэээ.
Бичсэн: Зочин цаг: 09:14, 2021-08-23 | Холбоос | |


uhej chadahgui, uheh ch erhgui l bn. hin, huu 2oo, erj aabygaa bodood gj hudlaa yarij uhehgui baigaa shaltgaanaa tailbarlaj bn. uls dayar gurjirduulj gutguulsnygee huleen zuvshuurch chadahgui baigaa ch uhej bas chadahgui yum daa
Бичсэн: hun цаг: 02:26, 2021-06-01 | Холбоос | |


Хэцүүл байна
Үхмээрл санагдаж байна.Гэхдээ ардаа үлдэх настай болсон эмээ өвөө,муу ч гэсэн төрсөн эцэг эх,хамгаас дотны анд нөхрүүдээ өрөвдөн яагаадч амиа хорлох шийдвэрийг гаргаж чадахгүй.Надад итгэсэн,намайг дэмжсэн,надад тусалсан,надад боломж олгосон,надтай хамтарсан тэр олон хүмүүсийн итгэлийг амиа хорлолтоор төгсгөж чадахгүй.Тэд л энэ хүнд хэцүү үеийг давах тулгуур минь болж байнадаа.
Бичсэн: Зочин цаг: 03:51, 2021-05-27 | Холбоос | |


Хэцүү санагддаг хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэг хэрнээ яг одоол үхэхийг хүсдэг . Маргааш аз жаргалтай байх минь хамаагүй яг одоол үхвэл бүүр их жаргалтай болно гэж боддог
Бичсэн: Зочин цаг: 13:34, 2021-05-04 | Холбоос | |


Ийм нэг хүн
Ээж маань гутарч байна. Би гэж хүү нь олиггүй амьтан болчихжээ. Сурсан мэдсэн юмгүй, хийсэн бүтээсэн юмгүй 25 жилийг ардаа өнгөрөөчихжээ.
Миний хүүхэд нас сайхан байгаагүй ээ. Уранхай гутал, өвчтэй бие, айдас, хэрүүл зодоон бүрхэг амьдрал. Тэглээ гээд шалтаг хэлмээргүй байна, энэ миний л буруу байсан. Аав маань намайг уранхай гутал, усан гурилтай шөлтэйгөөр сургууль руу минь шивтэр, шээсний үнэртэй гэрээсээ гаргаад явууллаа, ядарсан гутарсан хүү минь юу болж байна даа гэдгийг нүднээс минь хараад л мэдэж болох ч асуусангүй ээ. Учир нь бүгд л зовж байгаа хүмүүс, надад гаргах зав байхгүй. Эмээ минь намайг залхуу, азгүй амьтан болохыг битүүхэндээ хүсч тэрийгээ биелэхийг хараад инээж байхыг би мэдэх юм. Сонин гэр бүл байгаа биз. Өөр хоорондоо атаа жөтөөтэй юм л даа. Өвөө минь гэж 90 гарсан хөгшин насны бөгсөнд миний ямар хэцүүхэн өсч байгааг хэрэндээ ойлгож туслах гэж байсан ч өөрөө архичин хүүхдүүд, арчаагүй эмгэнээсээ болоод цус харваад ухаан нь ч муудсан юм даа. Цус харвахад нь би ч буруутай л даа гэхдээ 14 настай банди байсан би аягаа угаагүйгээс болоод өвөөгийнхөө уурыг би ганцаараа хүргээд цус харвуулчихсан гэж хэсэг бүр боддог л байлаа. Гэвч 50 настай архичин хүү нь дээрэмдчихээд гараад явахад нь мулгуу эмгэн нь насаараа өмөөрснөөрөө өмөөрч, 60 жил хань явахдаа хань болсон биш дайсан болж үр хүүхдээ буруу ишилж бүгдийг нь хүний оронцог болгосон нь минийхээс арай л нэмэртэй болов уу? За ингээд би гэж хүн бас л нэг оронцог болж өссөн юм даа. Зовсон оронцог. Үргэлж л зовж, үргэлж л үхэхийн тухай бодож, үгээгүй аймхай би амьдарсаар гар хуруугаа зүсэхдээ зүсэж, үхлийн талаар бичихээ бичиж энэ хүрлээ. Чаддаг юмгүй, мэддэг юмгүй Хоёрын хооронд, гурвын дунд. Идэх хоолтой, өмсөх хувцастай ч би гутамшиг билээ.
Гэхдээ та бүхний эдэлж яваа зовлонгийн хажууд минйих юу ч бишээ. Зовлонгоо даваад гарахыг ерөөе. Тэсээд гарахыг зөгнөе. Зовлон гэж зүйл тохиолддог юм байна. Нэг бол өөрөөс, нэг бол бусдаас, нэг бол цагийн эрхэнд. Бууж өгчиж болдог юм байна. Босоод яваад байвал гутамшигтай над шиг хүн ч алхаад л байдаг юм байна. Зовлонгоос минь болоод гэр бүл минь зовох нь гутамшиг юм. Эх минь гутрах нь тиймхэн юм. Ээж минь сайхан инээгээд амьдарч болох ч миний л ижил хүн бололтой зовоод, зүдрээд, гутраад л байх юм. Би гэдэг хүн хүн шиг хүн болчихвол уг нь арай дээрдэх байх. Даанч гутамшиглаж явах минь ч дуусаагүй болтой байна даа. Алхаад л байя даа...
Бичсэн: Баяр (зочин) цаг: 22:22, 2021-04-06 | Холбоос | |


Яаж үхмээр санагдах юм.
Бичсэн: Зочин цаг: 12:06, 2021-03-03 | Холбоос | |


Би үхмээр байна тусалаач амьдрал үнэхээр нэг өдөр амьдарах ч хүнд байна Маш их өрөнд орж нэр хүнд ажил хүрээлэлгүй ирээдүйгүй хэн ч биш болчихсон өдөр бүрийн амьдрал амьдрал биш хар дарсан зүүд шиг арай хийж л өдөрийг өнгөрөөж байна Ингэж амьдарсанаас үхмээр байна эд эрхтэнээ зараад ч болов өрөө нимгэлээд үхэх юмсан үхмээр байна амьдрах тэнхэл үнэхээр алга тусалаач олон хүнд гай болж ингэж новшийн амьдархаах үнэхээр үхэхийг хүсч байна тусалаач
Бичсэн: Зочин цаг: 02:58, 2021-02-21 | Холбоос | |


бүх юмны дарамт
Бичсэн: Зочин цаг: 23:14, 2021-02-18 | Холбоос | |


Би гэхдээ энэ хүмүүсийг огт ойлгохгүй байна.Би сая дүүтэй хүний тухай сэтгэгдлийг уншлаа л даа.Бас тэрний дараа бичсэн өөр хүний сэтгэгдлийг.Яагаад хамаатан садан,ах эгч дүүг хүчээр хайрлах юм?Яагаад та нар хайрыг хүчилдэг юм?Хүчилсэн хайр хайр мөн үү?Тэгээд та нар хамаатан садан,цусан төрлийн биш хүмүүсийг хэн ч биш гэж боддог.Та нар яагаад ийм новшийн хувиа хичээсэн хүмүүс юм?Нийгэм таалагдахгүй байна гээд л байдаг.Та нар өөрсдөө ийм новш л байна шд.Хүний сэтгэл гэдэг тэр генээс чинь өөр,сүнслэг чанартай зүйл.Ер нь яагаад ганцхан хүүхэд төрүүлээд амьдарч болохгүй гэж?Яагаад ер нь хүн хайрлахыг хүссэн хүнээ хайрлаад,үзэн яддаг хүнээсээ яагаад хол байж болдоггүй юм?Яагаад хэнийг хайрлахаа,хэнийг үзэн ядахаа,хэдэн хүүхэдтэй болохоо та нараар заалгуулах ёстой юм?Би бол сэтгэл санаа таарсан хүмүүстэйгээ хамт баймаар байна.Зз та нар ямар ойлгох биш.Амьтад хүртэл өөрийн биш хүүхдээ сүү өгч хөхүүлээд тэжээдэг.Харин та нар амьтнаас долоон дор гэдгээ хэзээ ч мэдэхгүй л дэ...
Бичсэн: Hshsjakajhsh цаг: 03:06, 2020-12-02 | Холбоос | |


зүгээр л ингэж гайтай амьдралаар амьдарч байснаас үхсэн нь дээр байх л даа
Бичсэн: Зочин цаг: 00:50, 2020-06-28 | Холбоос | |


ҮХМЭЭР БНААААААААААААААААААААААААААААААААААААААААА
Бичсэн: Зочин цаг: 10:23, 2020-03-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax